Сэлэнгэ аймагт ачаа тээвэрлэж байсан ОХУ-ын иргэн осолдож амиа алджээ
Үйл явдал
/
2022-10-05

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаахан багийн Шаамар гурав хэмээх газарт Вольво загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын гуравны өдөр 17:26 цагт бүртгэгджээ. Дуудлагаар тус аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Гар түймэр унтраах аврах 36 дугаар ангийн алба хаагчид 17:52 цагт очсон байна. Алба хаагчид очиход ОХУ-ын иргэн, эрэгтэй жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.209.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.