ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг”-ийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-10-05

Өнөөдөр НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төлөөлөл хүлээн авч уулзлаа. Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь анх 1991 онд Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан, хүний эрхийн олон улсын хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг юм. Энэхүү уулзалтад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, НҮБ-ын ажлын хэсгийн гишүүн Ms. Elina Steinerte, Mr. Matthew Gillett, НҮБ-ын Хүний эрхийн мэргэжилтэн Ms.Margarita Nechaeva, Mr. Francisco Alfonzo, Хамгаалалтын ажилтан Mr. Koenraad De Swaef болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.



700

   Уг ажлын хэсэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сэтгэцийн эмнэлэг, сэтгэц-нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага, мансууруулах бодист донтох эмгэгийг сэргээн засах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад ажиллах бөгөөд үндсэн чиг үүргийн хүрээнд хүний эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой хууль, эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, хүнийг дур зоргоор албадан саатуулах хэрэг тохиолдлын шалтгаан үндэслэлийг тогтоох, хүний эрх чөлөөг дур зоргоор хязгаарлаж, албадан саатуулахаас урьдчилан сэргийлэхэд нь Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор санал, зөвлөмж боловсруулах зорилготой юм.  


700

   Уулзалтаар архи болон бусад хорт бодист донтох эмгэгтэй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ял шийтгэл эдэлж буй эрх нь хязгаарлагдсан иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сэтгэцийн өвчлөлтэй хүмүүсийн албадан эмчилгээ болон тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүнийн нөөцийн нөхцөл байдлын талаар санал солилцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.43.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.