Сургалтын нээлтэд ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЖАЙКА, Японы ОУХАБ-ын “ Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн ахлах зөвлөх Aкаши Хидэчика, Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн сувилахуй хариуцсан мэргэжилтэн Сугавара Чигаго, Орхон аймгийн Засаг Дарга С.Батжаргал, ЭМГ-ын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ, Сургалт ЭШ, Инновацийн албаны дарга Б.Батсүх нар оролцлоо.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын “ЖАЙКА” ОУ-ын байгууллагатай хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй “Монголын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Сувилахуйн болон Эх барихуйн Эмнэлзүйн сургагч багшийн сургалтыг 9 удаа, Чиглүүлэгч багшийн сургалтыг 2 удаа зохион байгуулж нийт 207 “Сувилахуйн сургагч багш”, 56 “Сувилахуйн чиглүүлэгч багш” бэлтгээд байна.
Энэхүү төслийн хүрээнд сувилахуйн сургагч багшийн сургалтыг орон нутагт анх удаа Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийг загвар аймгаар сонгон зохион байгуулсан ба Орхон БОЭТ-өөс Эмнэл зүйн сургагч багшаар 13, Чиглүүлэгч багшаар 2 сувилагчийг сургаж бэлдсэн.
Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Сувилагч, тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн 36 чиглэл, дээшлүүлэх сургалтын 20 чиглэлээр суралцуулан бэлдэж байна.
-
17 цаг 11 мин
-
19 цаг 51 мин
-
21 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
17 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин