Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр цар тахлын үед хамтарч ажилласан ДЭМБ, олон улсын хандивлагч байгууллагууд, дотоодын байгууллагууд болон УОК-т, Шуурхай штабын хамт олонд талархал илэрхийллээ.
ЭМЯ-аас “Коронавируст халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьж, цар тахлын сургамж нь юу байв гэдэг асуудлыг хөндлөө . Цар тахал дэгдсэн гурав дахь өвөл эхэлж, ДЭМБ, олон улс орнууд цар тахлыг намжсан гэж зарлаж байгаа хэдий ч бид тайвшрах болоогүй. Учир нь дараа, дараагийн шинэ хувилбарууд гарах эрсдэл байсаар байна. Бид дараагийн цар тахал эхлэх үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдал, вакцинжуулалт, цахимжуулалт, хууль эрх зүйн асуудлыг эхнээс нь цэгцлэх бодит ажлуудыг хийж байна. Монгол улсын хувьд цар тахлын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн бол бусад улс орнууд эрсдэлийн сан, нөөц сангаасаа зарцуулж байсан ба бид ч мөн ирээдүйд бий болох цар тахал, халдварт өвчний үед санхүүжилтийн асуудлыг эртнээс төлөвлөн нөөц хөрөнгийг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох ажлын хүрээнд зарим эрх зүйн тодотголыг УИХ-д өргөн барьж байна гэдгийг онцоллоо.
Хурлын үеэр УОК, ЭМЯ, ОБЕГ, гамшгаас хамгаалах улсын албад, аймаг, нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд хандсан дараах зөвлөмжийг гаргасан. Үүнд:
Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр УОК-ын гишүүд, ЭМЯ, ОБЕГ-т
1.1 Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад салбарын хууль, тэдгээртэй холбогдож гарсан эрхзүйн баримт бичгүүдэд нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр тулгамдсан зохицуулалт тодорхой бус асуудлыг нарийвчлан тусгах, салбаруудын хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах
1.2 Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр бие даасан хууль боловсруулж батлуулах, салбарын хуулиудад гамшгийн үеийн зохицуулалтуудыг тусгах
1.3 Ослын үеийн удирдлагын системийг нутагшуулж байгаатай холбогдуулан эрхзүйн орчинг баталгаажуулах
1.4 Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний зохион байгуулалт, хэрэгжилтийг үнэлэх журам, шалгуур үзүүлэлт, хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлалыг боловсруулж, эрх зүйн орчинг бий болгох
1.5 Салбаруудын хууль тогтоомжид заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нэр томъёог нэг стандартад оруулж, ойлгомжтой болгох
1.6 Улсын болон орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн сантай болох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх
2.2 Гамшгийн үеийн удирдлага зохицуулалтад ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг тогтвортой байлгахад чиглэсэн шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх
2.3 Гамшгийн үеийн мэдээллийн урсгалыг сайжруулах, салбар дунд мэдээлэл солилцох, олон нийтэд мэдээлэл хүргэх менежментийг боловсронгуй болгох, цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох
2.4 Гамшгийн үед бизнесийн байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах чиглэлээр төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагын хөгжлийн стратегид гамшгийн эрсдэлийг тооцох, эрсдэлийг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
Гурав. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын яам, агентлаг, Гамшгаас хамгаалах улсын алба, Орон нутгийн Онцгой комисст:
3.1 Салбар бүрийн мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллуулах, бэлтгэл болон шинэ боловсон хүчний судалгааг гаргаж, тогтмол тодотгож, шаардлагатай үед дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх
3.2 Улс орны эдийн засаг, иргэдийн амжиргааны түвшинг тогтвортой байлгахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх
3.3 Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний үед ашиглах шуурхай удирдлагын байр, цар тахлын үед ашиглах тусгай зориулалтын байгууламжууд, тэдгээрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эд зүйлийн нөөцийг бүрдүүлэх,
3.4 Хэрэгцээнд суурилсан богино хугацаанд мэргэшил олгох болон хосолмол мэргэжил олгох боломжтой нэгдсэн тусгай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
3.5 Улс, бүс, аймаг, нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр эрх зүйн баримт бичиг, төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, нөөц хоорондын зохицол, уялдаа холбоог шалган туршсан сургалт, дадлагын ажлуудыг шат дараатай зохион байгуулах
-
16 цаг 16 мин
-
18 цаг 56 мин
-
20 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин