Олон Улсын Ахмадын баяр болон Монголын Ахмадын байгууллагын 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан дүүргийн Ахмадын хорооны хамт олон тэргүүний шилдэг өрхүүдийг шалгаруулан, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов. Тус арга хэмжээнд хороо тус бүрээс шалгарсан нэг өрх ирж оролцсон бөгөөд энэхүү хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа уламжлалт болон зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Ахмадын хорооны дарга П.Самдан нар Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэн, шагнал гардууллаа.
Мөн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан, нийгэм, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж тэргүүний өрхөөр шалгарсан нийт ахмадууддаа халуун баяр хүргэж, Олон Улсын Ахмадын баярын мэндийг хүргэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
16 цаг 10 мин
-
18 цаг 51 мин
-
20 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин