ХХҮЕГ-ын дарга болон холбогдох албаныхан Дундговь аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-10-05

ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Захиргааны хэлтсийн дарга Д.Ичинноров, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн Ц.Одсүрэн нар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Профайлинг” үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлж буй явцтай танилцаж, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдээс санал авах, зөвлөгөө өгөх зорилгоор 9 дүээр сарын 27-28-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна. 

700

Түүнчлэн тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021, 2022 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, 2022 онд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар зөвлөмж зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг сонсов.
700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.