“Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно
Үйл явдал
/
2022-10-06

09.00 цагт: “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголбанкны “Г” байранд эхэлнэ.

10.30 цагт: МҮХАҮТ, БНСУ-ын Гуажу хот, Ханам хотын ХАҮТ-тай санамж бичиг байгуулна.

11.00 цагт: “ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны 5 сарын статистик мэдээлэл  болон Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулна. 

11.00 цагт: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Эрдэнбүрэнгийн УЦС” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалт Засгийн газрын 11-р байр (СЕХ-ны байр)-нд болно.

11.40: УУХҮЯ-наас алтны татварыг 2 дахин нэмэх саналын хариуд Ерөнхий сайдаас ирсэн хүсэлтийн дагуу хэлэлцүүлэгт оролцох саналаа хүргүүлнэ. Мөн нефьт боловсруулах үйлдвэрийн явц, санхүүжилтын талаар мэдээлэл хийнэ. 

14.00 цагт: Орос улсад монгол оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн” болон тэтгэлгүүдийн талаар хэвлэлийн хурал Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК/-д болно.

15.00 цагт: Орос улсад монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-гийн нээлт болно. Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Новосибирск, Красноярск, Тюмень, Улаан-Үд зэрэг 20 гаруй хотын их, дээд сургуулийн төлөөлөл оролцож, сургалтын хөтөлбөр, онцлог, мэргэжлүүдийн талаар танилцуулна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.