НӨАТ-ын сугалааг энэ оны аравдугаар сарын 12-ны өдөр явуулна
Үйл явдал
/
2022-10-07

НӨАТ-ын сугалааны тохирлоор азтан тодруулахаа болиод зургаан сарын хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ тохирлыг дахин явуулахаар болсон бөгөөд 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөрийг товолжээ. Энэ удаагийн сугалааг есдүгээр сарын 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар явуулна.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.253.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.