Самарт яваад алга болсон эмэгтэйн ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоолоо
Үйл явдал
/
2022-10-07

Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн “Хүрэн морьтын зоо” гэдэг газар 14 хүн самар түүж явснаас 1 хүн нь сураггүй алга болсон тухай өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Тэгвэл тус мэдээллийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газар эрэн хайх ажлыг зохион байгуулсан билээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /32 настай эмэгтэй./ эрэн хайх ажиллагааг зургаан хоног үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрлийн  ажлыг зогсоожээ. Эрлийг зогсоосон ч Төв аймгийн Цагдаагийн газраас тус эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.