38 настай эрэгтэйг буудаж зугтаасан этгээдийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна
Үйл явдал
/
2022-10-07

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт өнгөрсөн наймдугаар сарын 17-нд 38 настай, эрэгтэйн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсан гэмт хэрэг гарсан. Тэгвэл тухайн этгээдийг эрэн сурвалжилсны эцэст энэ сарын 3-ны өдөр олж тогтоосон байна. Одоогоор хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.