Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: "Нүүрсний уурхайд эргэлтийн хөрөнгийн дутагдал өнөөдрийн байдлаар 109.2 тэрбум төгрөг байна. Ийм хэмжээний эргэлтийн хөрөнгө байхгүйн улмаас бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүйд хүрээд байгаа. Эрчим хүчний бусад үйлдвэр мөн ялгаагүй ийм нөхцөлд байна. Галлагаа, шатахууны сэлбэг хэрэгслийн материалын үнэ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30-65 хувийн өсөлттэй байгаа. ОХУ-аас оргил ачааллын үед эрчим хүч импортоор авдаг. Ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөгт хүрэх эрсдэл үүссэн. Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн гэдгийг хэлье. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд эрчим хүчний үнэ тарифыг өөрчилсөн. Харин одоо 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф өөрчлөх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаад байна. Эхний ээлжид айл өрхүүдийн эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Харин ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно" гэдгийг хэллээ.
Харин "Уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох юм" гэдгийг дурдав.
-
16 цаг 11 мин
-
18 цаг 52 мин
-
20 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин