“Цар тахлын дараах салбар хоорондын хамтын ажиллагаа ба нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлыг хангах” сэдэвт дасгал, сургуулилт болж байна
Үйл явдал
/
2022-10-08

Өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ хамтран нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын бэлэн байдал, хариу арга хэмжээ үзүүлэх, хамтран ажиллах чадварыг бэхжүүлэх зорилготой “Цар тахлын дараах салбар хоорондын хамтын ажиллагаа ба нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлыг хангах” сэдэвт дасгал, сургуулилтыг зохион байгууллаа. Энэхүү дасгал сургуулилт нь Дэлхийн талбарын тархвар судлалын өдрийг тохиолдуулан салбар хоорондын мэргэжилтнүүдэд талбарын тархвар судлалын хөтөлбөрийг сурталчлах, ач холбогдлыг таниулах зорилготой.

700



Талбарын тархвар судлалын сургалт нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын салбарын мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Уг сургалтыг төгсөгчдийн 90 гаруй хувь нь Эрүүл мэндийн яам, харьяа эрүүл мэндийн төвүүд, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар зэрэг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагуудад ажиллаж байна.


Дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын үед Талбарын тархвар судлаачид нь Ковид-19 цар тахлын кластерийн тандалт болон хилийн тандалт, Ковид-19 вакцины судалгааг хийж, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 600 гаруй сайн дурын ажилтнуудыг сургаж бэлдсэн. Мөн Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны журам, Коронавируст халдварын тархалтын шатны үнэлгээний заавар зэрэг бодлогын баримт бичиг боловсруулахад оролцон, халдварын түвшин тогтоох, хариу арга хэмжээ авах бусад үйл ажиллагаануудад холбогдох алба, байгууллагуудтай хамтран ажилласан нь талбарын тархвар судлаачдын ажлыг урьд өмнө нь байгаагүйгээр олон нийт, салбар хоорондын мэргэжилтнүүдэд таниулж хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болсон. Тиймээс салбар хоорондын хамтын ажиллагааг тогтвортой үргэжлүүлж, ирээдүйд гарч болох эрсдэлд бэлэн байх, тулгарч буй бэрхшээлийг хамтдаа тодорхойлоход энэхүү дасгал сургуулилт нь чухал үүрэгтэй юм.

Сургалтанд УОК, ОБЕГ, ЭМЯ, ГХЯ, МХЕГ, ГЕГ, ЦЕГ, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ, ЭМГ, ОБГ, ГГ зэрэг нийт 28-ын байгууллагын 100 гаруй алба хаагч, мэргэжилтнүүд оролцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.107.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.