ӨРГӨӨ АМАРЖИХ газар "Хүүхэд бүрт хүрч үйлчилье" аяныг зохион байгуулна
“Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нярайд үзүүлэх тусламж үйлчилгээгээ өргөжүүлж, 2022 оны 5-р сараас нярайн амбулаторийн үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш 3000 орчим нярайд үзлэг, зулай болон зүрхний хэт авиан оношилгоог хийсэн байна.
Тус эмнэлэгийн эмч нарын баг 2022 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн зарим алслагдсан хороодын нярайд тархины саа саажил үүсгэх эрсдэлтэй эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор үзлэг, оношилгоо хийсэн ба тархины хүнд хэлбэрийн эмгэгшилтэй 3, тархины цус харвалттай 1, өндөр шарлалттай 3 нярайг эрт илрүүлж, хэвтүүлэн эмчилжээ.
Тэгвэл тус аяныг үргэлжлүүлэн маргааш эмнэлгийн нярай, хүүхдийн зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, нярайн сувилагч, сэтгэлзүйч нараас бүрдсэн баг Чингэлтэй дүүргийн 13-19 дүгээр хороодын эх нярайд үзлэг хийх ажээ.
Үзлэгийг Хайлаастын хүүхдийн амбулаторид 09:00-17:00 цагт хийнэ.
Уг аянд:

-
Нярайн эмчийн үзлэг
-
Хүүхдийн зүрх судасны эмчийн үзлэг
-
Хүүхдийн зулайн эхо
-
Хүүхдийн зүрхний эхо оношилгоо
-
Нярайн шарлалтын оношилгоо
-
Нярайн асаргаа, сувилгаа /Хүй, нүд, ам, хамар цэвэрлэх гэх мэт/
-
Ар гэрт “Имж-эх” асаргаа заах, сургалт, зөвлөгөө
-
Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
-
Эх барих эмэгтэйчүүдийн эхо оношилгоо
-
Төрсний дараах хярзангийн оёдол авах, угаах
-
Эмэгтэйчүүдийн мазокийн шинжилгээ
-
“Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн бүлгийн ярилцлага, зөвлөгөө, сэтгэл засал
-
“Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн ганцаарчилсан ярилцлага, сэтгэл засал эмчилгээ тус тус хийнэ.
Үйлчлүүлэгч зөвшөөрвөл цаашдын үйл ажиллагаанд тусгаж, үйлчилгээг сайжруулах зорилгоор Өргөө Амаржих газарт амаржих, үйлчлүүлэх үеийн сэтгэл ханамжийн судалгаа авах аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 57 мин
-
17 цаг 38 мин
-
18 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
14 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин