Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 34 дүгээр хороонд ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө
Үйл явдал
/
2022-10-11

158 дугаар сургуулийн захирал хүүхдүүд өглөө бүр сургуульдаа ирэхдээ 1.8-2.5 км алхдаг гэдгийг хэллээ. Шороон замтай, гэрэлтүүлэг муу, зэлүүд зэрэг хүндрэлтэй асуудал их учраас хүүхдүүд болон эцэг эхчүүд автобустай болгох саналыг тавьдаг байна. Засаг дарга Н.Баярмөнх энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.

700

34 дүгээр хороонд тулгамдаж буй гол асуудлын нэг нь үерийн ус. Байгалийн тогтоц, үерийн ус зайлуулах хоолой байхгүй зэрэг асуудлаас үүдэж жил бүр 40-50 өрх үерт автдаг. Энэ асуудлыг шийдвэрлэж ажиллана гэдгийг Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.

 

700

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо нь 2359 өрх айл, 8141 иргэнтэй. Тус хороонд жишиг гудамж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах ажил өнгөрсөн онуудад хийгдсэн. Харин энэ онд Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр байгуулж, ашиглалтад оруулсан юм. Цаашид тодорхой шалтгааны улмаас зогсоод байгаа авто замын ажлыг үргэлжлүүлэх, гэрэлтүүлэг шинээр тавих шаардлагатай байна.
700
 
158 дугаар сургууль, 302 дугаар цэцэрлэгээс хүүхдийн элсэлт болон тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулсан. Тухайлбал сургууль хүрэх зам нь явган хүний зорчих хэсэггүй, эвдрэл ихтэй шороон зам байдаг. 2.5 км үргэлжлэх ийм замаар өдөр бүр хүүхдүүд зорчиж хичээлдээ суудаг байна. Энэ байдлыг өөрчилж авто зам бий болгох, яаралтай сургуулийн автобустай болгох саналыг сургууль цэцэрлэгийн удирдлагууд хэллээ.
 
700
 
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Хүйтний улирал эхэлж байгаа учраас хүүхдүүд сургуульдаа явахад улам хүндэрнэ. Иймд энэ хүүхдийн автобусны асуудлыг судалж яаралтай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

700

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.