Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 12.1 мянган тонн, тэжээл 3.5 мянган тонныг бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48.0 хувийг, тэжээлийн 28.3 хувийг бэлтгэсэн байна. Өвс, тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байна.
Баруун бүсийн 5 аймаг буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг өнөөдрийн байдлаар 83.6 хувьтай бэлтгээд байна. Баян-Өлгий 86.2 хувь, Увс 95.4 хувь, Ховд 112.2 хувийг тус тус бэлтгэсэн нь бусад бүстэй харьцуулахад төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байгааг харуулж байна. Харин баруун бүсийн аймгууд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 43.3 хувийг, тэжээлийн 30.5 хувийг тус тус бэлтгэсэн.
Энэ жил аймаг дундын 9 отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулах тооцоотой, орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байна.
-
15 цаг 14 мин
-
17 цаг 55 мин
-
19 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
15 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин