“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн бүтээн байгуулалтыг “RAILWAY MONGOLIA-2022” үзэсгэлэн дээр толилууллаа
Төр, хувийн хэвшлийн суурь бүтэц эзэмшигч төмөр замын байгууллагууд, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудыг олон нийтэд танилцуулах “RAILWAY MONGOLIA-2022” анхдугаар үзэсгэлэнд “Монголын төмөр зам” ТӨХК оролцлоо.
Тус үзэсгэлэнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг иргэдэд биет байдлаар үзүүлж, виртуал орчин аялуулсан нь Улаанбаатар хотоос 650 км-т Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнан үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлтийн процессыг бодитоор үзэх боломж олгож байлаа.
Мөн энэ үеэр Замын-Үүд дэх Бүс нутгийн логистик төвийн Замын-Үүд-Эрээн авто боомтоор орж ирж буй чингэлэг солилцох шилжүүлэн ачилт буулгалтыг тус компани 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хариуцаж өнөөдрийн байдлаар Монгол Улсын хилээр 18230 ш чингэлэг оруулж, 10916 ш хоосон чингэлэг гаргасан талаар мэдээллээ. Мөн Сэлэнгэ аймаг дахь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Төмөртэй өртөө”-нөөс Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замаар өөрийн эзэмшлийн зүтгүүр болон вагон парктайгаар жилд дунджаар 2000 орчим тонн төмрийн хүдрийг тээвэрлэж буйг мэргэжилтнүүд онцолж байсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.193.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 2 мин
-
17 цаг 43 мин
-
19 цаг 3 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
15 цаг 2 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин