Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-10-12
Хөдөө аж ахуйн салбарын байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, отор нүүдлийн зохицуулалтыг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, улирлын шинж чанартай цаг агаарын өөрчлөлтийн төлөв байдалд тулгуурлан ган, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхээр Улсын Онцгой комиссоос томилсон шуурхай ажлын хэсэг өнөөдөр /2022.10.06/ Баянхонгор аймагт ажиллаж байна.
700
Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү ахлан яваа бөгөөд Засаг дарга Д.Мөнхсайхан болон аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж аймгийн өвөлжилт,хаваржилтын бэлтгэл ажлын явц мэдээлэлтэй танилцаж, холбогдох асуудлаар зөвлөгөө чиглэл өгч байна.
700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.