“Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав
Үйл явдал
/
2022-10-12
Монголбанк, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран өнөөдөр /2022.10.06/ “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобaяши, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэлэв. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан оролцогчдод УИХ-ын даргын илгээлтийг уншиж, танилцуулсан юм.

2022 онд Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Эрдэм шинжилгээний бага хуралд эдийн засаг, банк санхүү, гадаад харилцаа, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбар салбарын бодлого тодорхойлогч, бизнесийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл болсон мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавив. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, салбарын сайдын албан тушаал хашиж байсан хүндэт зочид оролцож, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа 2015 онд Эдийн засгийн түншлэлийн хөтөлбөр (EPA)-ийг баталснаар шинэ түвшинд хүрсэн юм. Цар тахлын үеийн нөлөөг эс тооцвол 2 орны гадаад худалдаа, санхүүгийн урсгал тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч өргөжин тэлэх орон зай, боломж бий гэдгийг хурлын оролцогчид онцлов.

Хурлын хөтөлбөртэй энд дарж танилцана уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.198.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.