Төв аймгийн аварга шалгаруулах 3 үеийн чуулга барилдаан эхэллээ
Үйл явдал
/
2022-10-12
ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ, МУ- ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ДАРХАН АВАРГА ЖИГЖИДИЙН МӨНХБАТЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3 ҮЕИЙН ЧУУЛГА БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ
700
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Эрдэнэсант сумын удирдлагууд, аймгийн БТСГ-ын удирдлага, хамт олон, Монгол улсын Ардын багш, МУГТ, МУ-ын харцага, Олимпийн анхны хүрэл медальтан Д.Сэрээтэр, Төв аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч С.Батмөнх нар оролцлоо.
700
 
Анх 1974 онд Монгол улсын Гавьяат багш, аймгийн арслан Н.Гантөмөр санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ 48 дахь жилтэйгээ золгож буй энэхүү барилдааныг энэ жил таван насны ангиллаар зохион байгуулж байна. Барилдааны эхний өдөр буюу өнөөдөр Төв аймгийн 12 сум, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор, Монгени 5, 4-р сургуулийн өсвөрийн бөхчүүдийн барилдаан болон тойргийн барилдаанууд болох юм.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.251.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.