“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөн Баянхонгор аймагт эхэллээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, Монгол хүнийг өвчлөхөөс урьтаж урьдчилан сэргийлэлтийн цогц арга хэмжээг чиглэл бүрээр хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал буюу эрүүл хоол хүнсний хэрэглээг бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эрүүл Монгол Хүн” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох талуудтай хамтран Баянхонгор аймагт /2022.10.04/ эхлүүллээ
Нэгдсэн өдөрлөг арга хэмжээг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Монгол улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спорт бодлогын зөвлөх М.Болд нар нээж үг хэлснээр аймгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй хийх уулзалт хэлэлцүүлэг эхэллээ. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Эрүүл Монгол Хүн” хөдөлгөөнийг Улсын хэмжээнд жишиг болгон хэрэгжүүлэхээр Баянхонгор аймгийг сонгосонд аймгийн удирдлагууд талархлаа илэрхийлэв.
Уулзалт хэлэлцүүлэгт /төвөөс/ ЭМЯ, БШУЯ, Цагдаагийн Ерөнхий Газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний телевиз, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Наркологийн эмнэлгээс нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, /аймгаас / аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдлага, 20 сумын удирдлага, сургууль эмнэлгийн байгууллагын төлөөллүүд оролцов.
Удирдлагын бүрэлдэхүүний уулзалт хэлэлцүүлгийн үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан - “Эрүүл Монгол Хүн” хөдөлгөөний үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга замын тухай, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан - Нийгмийн эрүүл мэнд ба сэтгэцийн эрүүл мэндийн асуудал сэдвээр, Спорт ба эрүүл мэнд сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Спорт бодлогын зөвлөх М.Болд, Хүн амын хооллолт ба шим тэжээл, эрүүл мэнд сэдвээр хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав нар олон улс болон манай улсын төвшинг харьцуулсан судалгаа мэдээллийг танилцуулж орон нутгийн төвшинд бодит нөхцөл байдлын судалгааг гаргах аргачлал, хэрэгжүүлэх арга замд орон нутгийн төлөөллийг сургаж ажиллана гэв.
Удирдлагуудтай хийх эхний уулзалт хэлэлцүүлэг 01:30 цаг үргэлжилснээр зохион байгуулагч талууд аймгийн ХДТ-т “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний талаар иргэдтэй нээлттэй уулзалтыг хийж байна.
“Эрүүл Монгол Хүн” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ өнөөдөр 14:00 цагт Оготнотой булгийн Крикетийн талбайд болох юм. Энэ үеэр бүх нийтийг биеийн тамираар хичээллэхэд уриалж 3х3 буюу Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг, хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолтууд үзүүлэх болно.
Хоёр өдөр үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний үеэр аймгийн хэмжээний 20 сумын удирдлага, нийгмийн ажилтан, сургуулийн захирал, төлөөлөлд сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчин, сурагчдын хоолны шим тэжээл, зөв хооллолт сэдвээр сургалт мэдээлэл өгч , хоолны амталгаат шоуг мэргэжлийн багаас зохион байгуулахын зэрэгцээ НЭМҮТ, СЭМҮТ-ийн эмч нарын баг сумдын эмнэлэг эрүүл мэндийн төвийн эмч нарт нэгдсэн сургалт явуулж, төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд, онош тодорхойгүй, лавлагаа шатлалын эмнэлэгт очиж үзүүлж чадахгүй байгаа иргэдийг нэгдүгээр эмнэлгийн эмч нар үзэх аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 7 мин
-
16 цаг 47 мин
-
18 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
14 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин