Түгжрэлийн асуудал хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар уулзалт хийнэ
Үйл явдал
/
2022-10-12

09.00 цагт нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх “Crocus event “-д ЭМЯ, ХӨСҮТ, Томуугийн Үндэсний төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн эсрэг Үндэсний 10 дугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. ЭМЯ-наас 08.00 цагт унаа явна. Утас: 99797227

11.00 цагт “Мишээл экспо”-д “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурал эхэлнэ. Энэ удаагийн “Экспо Монголиа-2022 “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор Засгийн газрын дэмжлэгтэй болж байна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Үндсэн хуулийн дугуйлан төслийн талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

18.00 цагт нийслэлийн "Ханьгард” ордонд Монгол Улсын сайд, Түгжрэлийн асуудал хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг талаар авах арга хэмжээ, хийж хэрэгжүүлэх ажлын талаар уулзалт хийнэ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.201.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.