Өмнөговь аймагт ШУТИС-ийн харъяа ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙГ байгууллаа
Үйл явдал
/
2022-10-13
ШУТИС-ын харьяа Технологийн дээд сургуулийн нээлтэд УИХ-ийн гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, УИХ-ийн гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Амгалангийн Адьяасүрэн, Аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийн ректор Т.Намнан болон бусад зочид төлөөлөгчид, эрдэмтэн багш нар, оюутан залуучууд, эцэг эхчүүд оролцлоо.
700
 
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоол, 2022 оны 293 дугаар тогтоол, Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хэрэгцээтэй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, уул уурхай, инженер, мэдээллийн технологийн чиглэлийн салбар сургуулийг орон нутагтаа байгуулах зорилтын хүрээнд Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, аймгийн ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдан шат дараатай олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж ирсэний үр дүнд ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, ийнхүү нээлтээ хийж байна.
700
Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийг байгуулахад аймаг орон нутгийн зүгээс дэмжин ажиллаж:
  • - Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд элсэн суралцагч 72 оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлгийг аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.
  • - Мөн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн багш, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор багш нарын амьдрах байранд зориулж 4 орон сууцыг тавилга, эд хогшлийн хамт шийдвэрлэж өглөө
  • Сургалтын анги танхимын тохижилтод шаардлагатай сургалтын ширээ сандал, комюпьютер, ухаалаг самбар зэрэг сургалтын тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж орон нутгийн зүгээс нийт 280,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна

 

Цаашид салбар сургуулийнхаа “Сургалт- эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулахад орон нутгийн зүгээс 15га газрыг дэд бүтцийн хамт шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд “Оюутны хотхон”-ын ТЭЗҮ-г боловсруулахад "Оюу толгой” ХХК хамтран ажиллахаар боллоо.
Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль нь инженер техник, мэдээлэл технологийн өндөр ур чадвартай шилдэг боловсон хүчнийг бэлтгэдэг, дэлхийн жишигт нийцсэн эрдмийн их өргөө болохын ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.181.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.