Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан Емонголиа цахим системд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой 76 төрлийн үйлчилгээг байршуулсан гэлээ. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 суман дахь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх мэдээлэл үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэл нэгдсэн системд бүртгэгдэх хяналттай, хариуцлагатай тогтолцоог бий болгох зорилготой ажиллаж байгаа талаар танилцуулав.Тэрбээр салбарын хэмжээнд мэдээлэл технологийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, систем хөгжүүлэлтийг сайжруулах, цахим төслийн санхүүжилттэй холбоотой анхаарах асуудлууд байгааг дуулгасан.
Түүнчлэн “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн системд 18 аймгийн 156 сумын бэлчээр ашиглагчдын холбооны мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 82 түүхий эдийн анхан шатны хоршоо, 6 дундын хоршоо, 20 хадгаламж зээлийн хоршоодын мэдээлэл нэгтгэгджээ.
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн болох зорилт амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх бүртгэл, мэдээллийг тодорхой болгосноор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой хэмээлээ. Төр нь стандарт, дүрэм журам, хяналтыг тогтоон, хувийн хэвшлийн компанууд хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтийн чанарт анхаарч ажиллавал үр дүнд хүрэх боломжтойг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх цахим шилжилтэд тулгарч буй асуудалд Инноваци, цахим бодлогын байнгын хороо анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн.
Уулзалтад Инновац, цахим бодлогын хорооны ажлын алба, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд болон Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнууд оролцлоо
-
14 цаг 52 мин
-
17 цаг 33 мин
-
18 цаг 53 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
14 цаг 52 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин