2022 оны 9 дүгээр сарын 26-30 өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 55 дахь удаагийн Жилийн уулзалтад Монгол Улсыг төлөөлж Монголбанк, Сангийн яам оролцлоо. Тус уулзалтаар АХБ-ны гишүүн улс орнуудын бодлого боловсруулагчид цуглаж, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудын талаар хэлэлцүүлгүүд өрнүүлдэг уламжлалтай билээ.
АХБ-аас эдийн засгийн сорилтын үед дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталсан бөгөөд санхүүжилтийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олгосон юм. Уг санхүүжилт нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөллөө үзүүлж буй цар тахал, геополилитикийн эрсдэл дунд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн дарамтыг зөөлрүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх давхар эерэг нөлөөтэй юм. Оны эхний саруудад экспортын саатал, урсгал тэнцлийн алдагдлаас үүдэлтэйгээр Гадаад валютын улсын нөөц буурах хандлагатай байсан бол 9 дүгээр сарын эцэст 2.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 3.7% өссөн байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах, хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг цогцлоохын төлөө ажилладаг бөгөөд анх 1966 онд байгуулагдсан тус банк нийт 68 гишүүнтэй болжээ. Монгол Улс анх 1991 онд гишүүн орноор элссэн бөгөөд АХБ нь сүүлийн 30 гаруй жилд манай улсын хөгжлийн чухал түнш байсаар ирсэн юм.
-
15 цаг 7 мин
-
17 цаг 48 мин
-
19 цаг 8 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
15 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин