Д.ЭРДЭНЭБАТ: “Уурхайчин-2” хорооллын барилга нүдэнд харагдаж итгэл төрөх хэмжээнд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй болсон үед захиалгаа өгөөрэй гэдэг зөвлөмжийг ажилтнууддаа удаа дараа өгсөн
Үйл явдал
/
2022-10-03
 Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин-1, 2, 3” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Залуу ажилтнуудыг орон сууцаар хангах “Уурхайчин-1” төсөл тун амжилттай хэрэгжиж, захиалагчид шинэхэн, дулаан байрандаа тав тухтай амьдарч байна. Мөн амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын барилгын явц төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бол  “Уурхайчин-2” төслийн барилгын явц газар шорооны ажлаас хэтрээгүй хоёр жилийн нүүр үзэж байна. Байр захиалсан ажилчдын гомдол тэмцэлдээ хүрч, цахим орчинд анхаарал татаад буй энэ асуудлын талаар захиалагч тал болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодруулсан юм.

-    Уурхайчин-2 хорооллын талаар танай хэлтсийн зүгээс тухайн үед мэдээ, мэдээллээр хангаж байсан уу?  Эсвэл мэдээлэл дутмаг байдлаас өнөөдрийн нөхцөл байдалд захиалагчид оров уу?

- Нийгмийн харилцааны хэлтсээс 2021 оны 1-р сарын 08, 21, 2-р сарын 08, 7-р сарын 29, 8-р сарын 18-ны өдөр “Уурхайчин-2” хорооллын талаар мэдээлэл өгч, ажилтнууддаа анхааруулж байсан. Харамсалтай нь манай ажилчид үүнийг хүлээж аваагүй, захиалгаа өгсөөр байснаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. “Өргөө хаан констракшн” компани үйлдвэртэй гэрээ хийснийхээ дараагаас цахим сүлжээнд өөрийн барих хорооллын талаар сурталчилгаа хийж эхэлсэн. Үүнтэй холбоотой бид 70 хувийн гүйцэтгэлтэй болсон үед захиалгаа өгөөрэй гэсэн зөвлөмжийг удаа дараа өгч байсан. 

-“Өргөө хаан констракшн” компани гэрээнд захиалгын талаар тусгагдаагүй гэдэг. Энэ үнэн үү? 

-Эднийх гэрээний хоёр заалт зөрчиж байгаа. Нэгдүгээрт, компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгаа барина гэсэн заалт зөрчсөн. Хоёрдугаар, манай бүтцийн нэгжээр дамжуулж захиалга авна гэсэн заалт зөрчсөн. 

-“Уурхайчин-2” хороолол баригдаж эхлээгүй 2 жилийн нүүр үзэж байгаагаас байр захиалсан ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Энд таны зүгээс ямар тайлбар өгөх вэ?  

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1300 айлын орон сууцны “Уурхайчин” хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа. “Уурхайчин-1” хорооллын төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Бид 300 айлаар төлөвлөсөн ч нөөц бололцоогоо ашиглан 400 орчим айл шинэ байрандаа орсон байгаа. “Уурхайчин-2” хорооллын хувьд “Өргөө хаан констракшн” компанитай 2020 оны 12-р сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. “Өргөө хаан констракшн” хятадын компанитай түншлэлийн гэрээтэй байсан. 600 айлын зургаан блок орон сууц баригдах ёстой. Тухайн компанитай 12-р сарын 30-ны өдөр гэрээ байгуулсны дараа, он гарсан даруй 1-р сарын 08-наас эхлэн Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсээс ажилчдадаа мэдээлэл өгч эхэлсэн. Манай хэлтсийн зорилго бол ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалах. Тиймээс “Уурхайчин-2” хорооллын барилга нүдэнд харагдах, итгэл төрөх хэмжээнд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй болсон үед захиалгаа өгөөрэй гэдэг зөвлөмжийг ажилтнууддаа удаа дараа өгсөн. 

-“Өргөө хаан констракшн” компани гэрээнд захиалгын талаар тусгагдаагүй гэдэг. Энэ үнэн үү? 

-Эднийх гэрээний хоёр заалт зөрчиж байгаа. Нэгдүгээрт, компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барилгаа барина гэсэн заалт зөрчсөн. Хоёрдугаар, манай бүтцийн нэгжээр дамжуулж захиалга авна гэсэн заалт зөрчсөн. 

-Барилгын ажил царцсан гол шалтгаан юу вэ?  

-“Өргөө хаан констракшн” компани цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй барилгын материалын үнийн өсөлт, хил гаалийн хүндрэлээс үүдэлтэй 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа гэж үзээд тодорхой хэд хэдэн санал тавьсан. Захиалагчийн м2-ын үнийг нэмэх, нэг давхрын үйлчилгээний талбайн үнийг 500 мянгаар нэмэгдүүлэх, гарааш худалдаж авах үнийг 5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх гэх мэт. “Өргөө хаан констракшн” компани 10 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг өөрсдөө үүрье гэсэн. Харин үлдсэн 28 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр гаргаж өгөхийг хүссэн.  Төр засгаас хэмнэлтийн хууль хэрэгжүүлж байгаа энэ цаг үед ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй харагдаж байгаа. Магадгүй нааштай шийд гарахыг үгүйсгэхгүй. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженерээр ахлуулсан Ажлын хэсэг гараад ажиллаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.25.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.