Эрдэнэт үйлдвэр оны эхний 9 сард 24 сая гаруй тонн хүдэр боловсрууллаа
Үйл явдал
/
2022-10-04
Уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, ажлаа дүгнэлээ.
2022 оны эхний 9 сарын байдлаар уурхайчид 20761 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 10489 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.1 хувиар тус тус биелүүлсэн байна.

Харин өнгөрсөн 9 сард дээрх хоёр үзүүлэлт 104.7-108.3 хувиар биелжээ. Хүдэр олборлолт оны эхнээс 26193 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 101 хувиар, өнгөрсөн сард 3227 мянган тонн буюу 101.5 хувьд хүрлээ. Оны эхний нийт хугацаанд 416240 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөөг 100.8 хувиар биелүүлсэн байна.


Баяжуулагчид оны эхнээс 24 сая 21 мянган тонн, өнгөрсөн 9 сард 3 сая 105 мянган тонн хүдэр боловсрууллаа. Ингэснээр өнгөрсөн сард хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 102.5 хувиар биелэв. Хүдэр дэх металлын агуулга зэсийн үзүүлэлт 100.5 хувиар, молибденых 115.9 хувиар тус тус биелсэн бол зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 107.8 хувиар биеллээ. Мөн зэс, молибдены баяжмал гаргалт 100.7-118 хувиар, баяжмал дахь зэс, молибдены төлөвлөгөө 100.4-124.8 хувиар биелсэн байна. Энэ нь оны эхний 9 сарын үзүүлэлт юм. Түүнчлэн дурдаж буй хугацаанд 457721 тонн зэсийн баяжмал, 4026 тонн молибдены баяжмал экспортод ачуулсан байна. Бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөө оны эхнээс 101.5-105.7 хувиар, өнгөрсөн 9 сарын үзүүлэлтээр 101.5-106.6 хувиар тус тус биеллээ гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.75.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.