СХД-т түгээмэл тархацтай ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийлээ
Үйл явдал
/
2022-10-13
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн хороодод ажиллалаа. Тухайлбал, дүүргийн 1, 5, 7, 8, 9, 11, 20, 21, 22, 26, 32, 33, 35, 36 дугаар хороооны нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагуудыг хамрууллаа.
700
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын 1,2 дугаар алба, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг болон Нийслэлийн Байгаль орчны газрын Түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийхэн шалгалтын үеэр дараах чиглэлийг баримтлан ажиллалаа.
700
Үүнд;
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон Байгаль орчны хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль журмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллаж буй эсэх
-Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн байдалд хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчлийг арилгах, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх
-Тухайн нутаг дэвсгэрийн оршин суугаа иргэдийн амь нас эрүүл мэнд, аюулгүй амар тайван амьдралд нь ноцтой хохирол учруулж буй эсэх
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласан болон ус ашигласны төлбөрийг төсөв хэрхэн төвлөрүүлж буй байдал
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зөрчиж буй аж ахуйн нэгж иргэний үйлдлийг таслан зогсоохыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх
-Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандартын хэрхэн баримтлан ажиллаж буй эсэх
700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.118.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.