Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн төвийн байгаль орчны лабораториуд хамтран хотын дундуур урсах Эрдэнэт голын хяналтын хоёр цэг, Хангал голын хяналтын гурван цэг болон Урт булагийн гадаргын уснаас дээж авч, шинжилж байна. Дээжийг MNS/ISO/ICE 17025:2018 стандартын шаардлагад нийцсэн арга аргачлалаар бүтэц, найрлагын элементүүдийг тодорхойлох юм.
Түүнчлэн шинжилгээний дүнг Монгол Улсын MNS 4586:98 “Усан орчны чанарын үзүүлэлт ерөнхий шаардлага” стандарт, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм зэрэгтэй харьцуулан дүгнэлт гаргахаар ажиллаж байгаагаа Орхон аймгийн УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Ц.Энхтогос ярилаа.
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр төлөвлөгөө, мониторингийн хөтөлбөр боловсруулан хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд лабориториуд байгаль, хүрээлэн буй орчны шинжилгээг төлөвлөгөөт хуваарийн хийж, гүйцэтгэдэг аж.
-
16 цаг 32 мин
-
19 цаг 12 мин
-
20 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин