УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг түр саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн ба түүнийг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаанд цагдан хорих шүүхийн шийдвэр энэ сарын 11-нд гарчээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх саналыг энэ сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 1, 5, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10, 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Бат-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" гэж мэдээллээ.
Ж.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замын асуудалтай холбоотой хоёр хэрэг шалгаж байна. Нэг нь 2021 онд нээсэн хэрэг. Үүнд АХБ-аас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил байгаа бол нөгөө нь 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийж байгаа багц ажлуудад АТГ шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тендерийн бичиг баримт боловсруулсан болон сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилтийг яаж зарцуулж байгааг шалгаж байна. Дарханы замтай холбоотой асуудлаар бүх албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгана" хэмээсэн.
-
14 цаг 12 мин
-
16 цаг 53 мин
-
18 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
14 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин