Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ууган хороодын нэг 8 дугаар хороонд ажиллаа
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо нь анх 1960 онд Найрамдалын районы 8 дугаар хороо нэртэйгээр байгуулагдаж, 1992 онд одоогийн нэршлээр нэрлэгджээ. Одоогоор 3235 гаруй өрхийн 11501 оршин суугчтай бөгөөд тус хороонд цэргийн анги нэгтгэл голдуу байрладаг тул цэргийн албан хаагчид ихтэй.
Тус хороонд төрийн өмчийн Амгалан цогцолбор, 92 дугаар сургууль, 301, 32 дугаар цэцэрлэг байрладаг.
Хорооны Засаг дарга Б.Тулга хороондоо энэ онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 ортой цэцэрлэгийн барилга, дүүргийн ахмадын эмнэлэг тус хороонд баригдаж буй ч царцсан байдалтай байсныг хөрөнгө оруулалт хийж, барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
Баянзүрх дүүргийн 8-р хороо 92 дугаар сургуулийн орчмын явган хүний зам, авто зогсоолыг ирэх онд шийдвэрлэнэ
Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр барих, УС-15 хотхонд камержуулалт хийх ажлыг төлөвлөсөн бол Хилчний гудамжны автозамыг шинэчилсэн зэрэг бүтээн байгуулалтын ажлыг онцолж байна.
Иргэдийн хамгийн ихээр гомдол хэлдэг золбин нохойн асуудлыг шийдвэрлэх үүднээс хорооны ажилтан, албан хаагчид санаачлан мал эмнэлэгтэй хамтран айл өрх бүрийн нохойг паспортжуулан, вакцинжуулсан талаараа Засаг дарга Б.Тулга онцлон ярилаа.
Мөн тус хороонд Амгалан станцын хойгуур үерийн далан барих ажлыг олон жилийн өмнө эхлүүлээд дуусгаагүйгээс УС-15 хотхон, хорооны байрны ойр орчмоор үерийн ус орж шалбааг болдог нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг. Тиймээс нөхцөл байдалтай нь дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх газар дээр нь танилцаж, энэ асуудлыг ирэх оны хийх шаардлагатай ажлуудын төлөвлөгөөнд тусгахаар боллоо.
Уулзалтын үеэр тус хорооны төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар хүрэлцэн ирсэн бөгөөд тулгамдаж буй асуудлаа дүүргийн Засаг даргад уламжиллаа.
Амгалан цогцолбор сургууль нь Япон, БНХАУ, Нидерланд, БНСУ-тай хамтын ажиллагаатай. Үүгээрээ дамжуулан олон асуудлаа шийдвэрлэсэн талаарх туршлагаасаа хуваалцлаа. Амгалан цогцолбор сургуулийн Захирал Баянтуул “Нидерланд улсаас өнгөрсөн зун дөрвөн сургуулийн 132 хүүхэд солилцоогоор ирээд энэ ажлын хүрээнд 1976 онд баригдсан хичээлийн нэгдүгээр байрын 00-ийг шугамтай нь иж бүрэн сольж, шийдэж өгсөн. Нидерланд руу олон улсын бага хуралд оролцох урилга ирсэн учраас 18 сурагчтай нэг менежер, нэг багштай багаа миний бие ахлаад явах гэж байгаа” хэмээн ярьсан.
Тус сургуулийн нэгдүгээр байр нь олон жилийн өмнө баригдсан, сургуулийн барилгын зориулалтгүй учраас дулаан алдагдал ихтэй байсныг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжаар фасад, дээврийн ажлыг энэ онд хийсэн байна.
Share
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 14 мин
-
16 цаг 54 мин
-
18 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
14 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин