“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш нар хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, зоргодос үйлдвэрлэх төхөөрөмж зохион бүтээхээр ажиллаж байна. Энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хаягдал усны сав болон гялгар уутны байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурах юм. Үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах зэрэг олон төсөлт ажил хэрэгжиж байна. Эдгээрийн нэг нь хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах замаар цахилгааны утас бүрдэг PVC тусгаарлагч материал үйлдвэрлэх төсөл юм. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш А.Түвшинжаргал уг төслийг санаачлан, дөрвөн оюутны хамт тусгай төхөөрөмж зохион бүтээх ажилдаа ийнхүү оржээ. Тэд эхний ээлжид хуванцар сав, гялгар уутыг дахин боловсруулж, сургуулийн гадна хашлага хийх, цаашлаад цахилгааны утас бүрдэг, тусгаарлагч материалын түүхий эдийг үйлдвэрлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөөд байна.
-
16 цаг 5 мин
-
18 цаг 45 мин
-
20 цаг 5 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 5 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин