“Эртэч Монгол” усанд сэлэлтийн аян үргэлжилнэ
Үйл явдал
/
2022-10-08

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд “100 бүтээлч ажил” аян өрнөж байна. Аяны хүрээнд Спорт цогцолборын хамт олон 15 бүтээлч ажил төлөвлөснөөс ес нь амжилттай хэрэгжжээ. Тус цогцолбор хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлсний нэг нь “Эртэч Монгол” усанд сэлэлтийн аян юм. Уурхайчдыг идэвхтэй хөдөлгөөнд уриалсан тус аян гурван сарын турш явагдсан. “Эртэч Монгол” усан сэлэлтийн аяныг энэ улирлаас үргэлжлүүлэн тус спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, нэгнээсээ суралцах, сайшаан урамшуулах зорилготой “Хобби” аян болон Спорт цогцолборын эмэгтэйчүүд дунд жин хасах уралдаан зарлаж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Уралдаанд оролцсон 20 бүсгүйн 70 хувь нь жингээ хасаж, эрүүл зөв хооллох амьдралын зөв дадлыг өөртөө хэвшүүллээ гэж Бүтээмжийн мэргэжилтэн Ч.Бадамгарав онцоллоо. Мөн үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд өглөөний 10:00, өдрийн 15:00 цагт ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэх ажлыг Спорт цогцолборын хамт олон амжилттай зохион байгуулав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.