УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллав
Үйл явдал
/
2022-10-12
ИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, гишүүн Д.Батлут, Д.Өнөрболор, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Т.Аубакар нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлттэй танилцлаа. 

Тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх, Засвар механикийн заводыг машин үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх өргөтгөлийн төслүүдэд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд гол анхаарлаа хандуулж байв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, мэргэжилтнүүд Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг боловсруулж батлуулсан, одоо зураг төсөл, байгаль орчины үнэлгээ хийгдэж байгааг танилцууллаа. Мөн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, цахилгаан, дулаан, уур, усан хангамж, төмөр болон авто зам, ариутгал татуурга, бохир усны өргөтгөлийн станц зэрэг дэд бүтцийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулан ажиллаж байна.   

700

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Үйлдвэрлэл, технологийн паркийн танилцуулгад “Өнгөт металлургийн салбарын суурь Эрдэнэтэд байх ёстой. Зэсийн баяжмалын үйлдвэрийнхээ дэргэд, мэргэшсэн боловсон хүчин хангалттай, ажиллах хүчний том нөөцтэй энэ газар нэмүү өртөг шинэгэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашид эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эд болох зэс нунтаг, зэс ялтас, зэс кабель, хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх төр, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь нийгмийн өндөр ач холбогдолтой. 2050 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 3 дахин өснө. Үүнд бид бэлтгэх ёстой” хэмээн нэмж тодотгосон юм. 

700

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцлооод зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах, Засвар механикийн заводын өргөтгөлийн төслийг тэргүүн эгнээнд хэрэгжүүлэх зөвлөмж өглөө. Харин исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх чиглэлд хувийн хэвшлийн манлайлал дээр хамтарч ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах санал дэвшүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, технологийн материал, тоног төхөөрөмжийн импорт, тээврийг жигд найдвартай хангахад УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн.  

700

Эцэст нь УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монголын машин үйлдвэрлэлийн суурь төв болон хөгжиж буй Засвар механикийн заводын үйлдвэрлэлтэй танилцсанаар ажил өндөрлөлөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.