“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд-Залуусын оролцоо” сэдэвт лекц, уулзалт аймгийн М.Хурамханы нэрэмжит Хөгжимт драмын театрт өнөөдөр /2022.10.12/ зохион байгуулагдлаа.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар “Арын” ТББ хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, ажилгүй залуучууд болон залуу бизнес эрхлэгчид, бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор энэхүү лекц уулзалтыг зохион байгуулав.
Тус лекц, уулзалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний гарын дарга А.Галия, тус байгууллагаас зохион байгуулсан төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан залуус, бизнес эрхлэгч залуус болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.
Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Манай аймаг Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хүүхэдтэй аймаг. Миний баялаг бол та нар. Хүүхдүүд та нар бол эх орны минь ирээдүйн хөгжлийг түүчээлэх эрхэм үүрэг хүлээсэн эзэд нь билээ. Эцэг эхээ хүндэтгэн хайрлаж, ёс зүйтэй, хүнлэг, шударга иргэн байхаас гадна боловсролтой мэдлэгтэй байх нь хамгийн чухал юм. Хүүхэд залуус та бүхэн эцгээрээ овлогдохоос гадна аймаг, улс орноороо овоглож, дэлхийн хүн болоорой. Эрдмийн их хязгааргүй далайд суралцаж, мөнгө олох, амьдралаа зөв авч явах ухаанд суралцаж, хүсэл тэмүүллийнхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөж яваарай.” хэмээн өөрийн туршлагаас чин сэтгэлээсээ харамгүй хуваалцав.
Тус уулзалтад Хуульч, өмгөөлөгч, Хүний эрхийн активист С.Асланбек, Эрх зүйч, Хүний нөөц М.Абай, Олон улсын орон судлаач А.Мөнхтулга, Хуульч, өмгөөлөгч Ж.Иманмагзам нар сонирхолтой лекцээ танилцуулсан юм
-
14 цаг 6 мин
-
16 цаг 47 мин
-
18 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
14 цаг 6 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин