Эмэгтэй цэргийн алба хаагчид цэргийн хэргийн мэдлэгээр өрсөлдлөө
Үйл явдал
/
2022-10-14
ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ХЭРГИЙН МЭДЛЭГЭЭР ӨРСӨЛДЛӨӨ
Хилийн цэргийн 0245 дугаар анги алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэдэд хилийн албаны онцлогийг сурталчлах зорилгоор ангийн эмэгтэй цэргийн алба хаагчдын дунд "Шилдэг хилийн манаа-2022" 5 км-ын маршийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 10 багийн нийт 20 тамирчид гарааны өмнөх ажиллагаагаар сонсогчийн I ката, галын бэлтгэлийн 12,13 дугаар нормативыг гүйцэтгэж, авьяас чадвар, онолын мэдлэгээрээ өрсөлдсөн бол гранат, хилийн алба, цэргийн байр зүй, буудлага, ҮОХЗХ, хүн эмнэлэг, саадын зурваст зэрэг цэргийн хүний хийж гүйцэтгэх ёстой даалгаврыг биелүүлж 5 км-ын тактиктай марш үйлдлээ. Эмэгтэй цэргийн алба хаагчид хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сөрөн өрсөлдсөнөөс ахлах ахлагч Б. Энэбиш, дэд ахлагч М. Энхсолонго нарын бүрэлдэхүүнтэй баг I байр, ахлах дэслэгч Л. Сугармаа, ахлагч Н. Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй баг II байр, ахмад Н. Алтанзаяа, дэд ахлагч Л. Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг III байрыг тус тус эзэллээ. Тэмцээнд оролцсон хилчин бүсгүйчүүддээ амжилт хүсье.
 
 
700
 
 
700
 
 
700
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.