Лифтэнд ёс бус үйлдэл гаргасан өмгөөлөгч Б.Баасанцогтод 4,4 жил хорих ял оногдууллаа
Үйл явдал
/
2022-10-15

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 11-нээс эхлэн хаалттай хэлэлцэж өнөөдөр шийдвэрээ гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Баасанцогтыг хахууль өгсөн үндэслэлээр 4 жил 4 сар, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг хахууль авсан, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж “Улаанбаатар импэкс” компани түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.