Цагдаад 20 жил ажилласан П.Эрдэнэцэцэг "Өргөө" амаржихын дэд захирал болжээ
Үйл явдал
/
2022-10-15

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг гэх эмэгтэйг өчигдөр орой ажлаас нь чөлөөлөөд байна. Түүнийг ажлын байрны дарамт үзүүлдэг гэж маш олон ажилтан Үйлдвэрчний эвлэлдээ хандсаны дагуу өчигдөр Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл болон МҮЭХ-наас мэдээлэл хийсэн юм. Улмаар 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан тухай мэдээлсэн юм.

Тэгвэл тус эмнэлгийн дэд захирлаар насаараа цагдаа хийсэн хүн ажилаж байгаа нь мөн ил боллоо. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг 20 жил цагдаад ажиллаад, өнгөрсөн онд тэтгэвэртээ гарасан тэрээр өнгөрсөн долоодугаар сарын 01-нээс Өргөө амаржих газарт дэд захирлын алба хаших болсон нь гайхашрал төрүүлж байна. Түүний хувьд эмнэлгийн ямар нэг мэргэжилгүй, цагдаагийн сургууль төгссөн юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.6.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.