Нийтийн тээврийн компаниудыг төртэй хамтрахыг санал болголоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийн салбарыг шинэчлэх ажлын хэсэгт үүрэг өглөө. Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн компаниуд нэгдэж, төртэй хамтран ажиллах боломжтой эсэхийг судлах үүрэг өгсөн болохыг Монгол Улсын Засгийн газраас мэдээллэсэн ба Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч тус салбар уналтад орсон. Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын төлөөлөл хөндлөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 15 мин
-
15 цаг 56 мин
-
17 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
13 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин