ЭМД-ын хөнгөлөлтөөр 1226 даатгуулагч нүдний болор солиулах мэс засал хийлгэжээ
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолын хүрээнд болор солиулах мэс заслын тусламж, үйлчилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх бол үлдсэн 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. Улмаар болор солих мэс засалд ашиглагдах багаж хэрэгсэл, хагалгааны хүндрэлээс хамаарч ЭМД-ын сангаас 552.000 – 1.320.000 төгрөг, хос эрхтэнд мэс засал хийхэд 883.200-2.112.000 төгрөгөөр санхүүжүүлж байгаа билээ.
ЭМДҮЗ-ийн 01-р тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш нэг нүдний болор солиулах мэс засалд 1172, хос эрхтэнд буюу 2 нүдний болор солиулах мэс заслын тусламж үйлчилгээ авсан 54, нийт 1226 даатгуулагч ЭМД-ын хөнгөлөлт эдэлжээ. Эдгээр даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-ын сангаас 2.5 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгоод байна.
Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 7 мин
-
14 цаг 47 мин
-
16 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин