Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриан дор зохион байгуулна
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, СЭМҮТ, Монголын оюутны холбоо, хамтран оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриан дор зохион байгуулахаар болж, аяны нээлтийг хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМГ-ын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, НҮБ-ын Хүн Амын Сангийн мэргэжилтэн Г.Шинэтөгс, Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн нар оролцлоо.
Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 2018 оноос хойш Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан "Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай" тушаалын дагуу жил бүр тогтмол зохион байгуулж, аяны хүрээнд оюутны эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
“Эерэг хандлага–Эрүүл оюутан” уриатайгаар оюутны эрүүл мэндийг дэмжих сарын үйл ажиллагааг НҮБ-ын Хүн амын сангийн санхүү, техникийн дэмжлэг туслалцаатайгаар оюутан, суралцагчдад эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах юм.
Үүний зэрэгцээ оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, оюутан, суралцагчдын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн шалтгааныг тодруулан, дүн шинжилгээ хийх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 28 мин
-
16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин