Умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцна
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд тус хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар тусгасан.
Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3.043.000-4.526.000 төгрөгөөр санхүүжүүлдэг.
Улмаар өнгөрөгч наймдугаар сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд нийт 172 даатгуулагч хамрагдаж, амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр иргэдийн авсан тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-аас 362 сая төгрөгийн санхүүжилийг ЭМБ-уудад олгоод байна.
Та умайн хүзүүн хор хавдрын тусламж, үйчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой. Хэрэв ЭМД-тай гэрээт эмнэлгүүд иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн лавлах утас 1800-1363 дугаарын утсанд мэдээллэх боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 22 мин
-
16 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин