П.Мөнхбаатар: Улсын бүртгэгч гадаад пасспортын зургийг авснаар цаас болон цаг хугацааг хэмнэнэ
Гадаад паспортын зураг авах асуудлаас үүдэн нийгэмд нэлээдгүй маргаан үүссэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатартай ярилцаж зарим зүйлсийг тодрууллаа.
- Бүртгэлийн байгууллага гадаад пасспортын зургийг өөрсдөө авч иргэдийг чирэгдүүлж байна гэсэн гомдол сүүлийн үед цахим орчинд нилээн шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар?
Улсын бүртгэлийн Ерөнхий газар, түүний харьяа салбар бүртгэлийн хэлтсүүд өнгөрсөн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гадаад пасспортын зургийг өөрсдөө авч, бүртгэлээ хийж эхэлсэн. Энэ нь иргэд зурагчинд төлбөр төлөхгүй, захиалсан пасспорт богино хугацаанд гарах давуу талтай. Учир нь Бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч пасспортын зургийг авснаар онлайнаар захиалга үүсэх юм. Өмнө нь пасспортын бүртгэлийн захиалгыг цаасан байдлаар хүргэдэг, түгээдэг байсан. Харин одоо зөвхөн түгээдэг хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, бичиг цаасны зардлуудыг хэмнэж байна.
Гадаад пасспортын зургийг заавал бүртгэлийн байгууллага өөрсдөө авах шаардлага бий юу, төлбөр тооцоог банкинд тушааж дараалал үүсэж байгааг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Гадаад пасспортын зургийг авч бүртгүүлэх нь үндсэндээ бүртгэлийн нэг хэсэг гэж ойлгож болно. Төлбөр тооцооны хувьд бид киоск машин, банкинд тушаах хэлбэрүүдээр шийдээд явж байна.
Гадаад пасспортын үйлчилгээг очер дараалалгүй болгох тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Улсын бүртгэлийн байгууллага нь Нийслэл дэх 9 дүүрэг түүний харьяа нэг цэгийн үйлчилгээний салбарууд мөн Баянзүрх дүүргийн хэмжээнд улсын бүртгэлийн 3 нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Батлан хамгаалах их сургуулийн замын урд төр захиргааны 2 дугаар байр, Жанжин клуб, Дарь эх нэгийн үйлчилгээ гэсэн 3 улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээн дээр авч байгаа мөн мөн Баянзүрх дүүргийн 1-дүгээр хороо, 4 дүгээр хороон дээр гадаад пасспорт авч байгаа мөн орон нутагт гадаад пасспортын үйлчилгээгээ нэгэн зэрэг үзүүлээд явж байна. Гадаад пасспортын ачаалал харьцангуй бага, бүртгэлийн хэвийн явагдаж байна. Иргэддээ хандаж хэлэхэд E-Mongolia гадаад паспорт захиалах боломжтой болсон та бүхэн дээрх цэгүүдээр мөн E-Mongolia-р үйлчилгээ үзүүлж байгаарай гэж захья.
Дүнжингарав салбар дээр нэг зурагчин байгаа нь ачаалал үүсгэж иргэдийг бухимдуулж байна. Зурагчнаа нэмэх боломжтой юу?
- Иргэд мэдээлэлгүйгээс нэг цэгийн үйлчилгээ гэхээр Дүнжингарав, Мишээл, Драгоныг зорьж ачаалал нэмэгддэг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт дөрвөн газарт захиалах боломжтой. Өдөрт 350-400 хүн гадаад паспорт захиалж байгаагаас Дүнжингарав салбарт 150-250 гаруй хүн захиалга өгч байх жишээтэй. Харин “Дарь эх, Төр захиргааны хоёрдугаар байр, Жанжин клубт улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа ч хүн багтай ажиллаж байгаа. Иргэд ганц газар цаг алдан хүлээж суух биш дээрх нэг цэгийн үйлчилгээнээс эд хөрөнгө, гадаад паспорт гэсэн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авах боломжтой.
Гадаадаас болон орон нутгаас хэрхэн захиалга өгөх вэ?
-Гадаадад суугаа иргэн тухайн газрын Элчин болон консул дээр очиж зураг даруулан системдээ бүртгүүлж захиална. Харин хүндэтгэх шалтгаантай иргэд эмчийн бичиг, итгэмжлэлээ үзүүлж мэргэжлийн зурагчнаар сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зургийг тухайн газрынхаа Улсын бүртгэлийн хэлтэст өгч захиалах юм. Хөдөө орон нутгийн иргэд ч мөн адил Улсын бүртгэлийн хэлтэст очиж зураг даруулан бүртгүүлж захиална. Хүсвэл Улаанбаатарт ирж захиалах боломжтой. Өмнө нь алслагдмал газраас захиалаад шуудангаар хүргүүлэхэд хүлээгддэг байсан. Харин одоо гадаад паспортоо гар дээрээ авах хугацаа багасаж 3-5 хоногт гардаг болох юм. Орон нутгийн иргэд зардал, цаг хугацаа хэмнэж байгаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 28 мин
-
16 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин