“Байгальд ээлтэй технологийн үзэсгэлэн худалдаа-2022″өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-10-16

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн  “Байгальд ээлтэй дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдаа-2022″ өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн гэр хорооллын 14 хорооны 2000 гаруй иргэд, дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг цахилгаан халаалт.зуух үйлдвэрлэдэг ” Мөнхийн амар дулаан” ХХК, “Корей кабель” ХХК, ” Монбат” ХХК, ” Мега хэт” ХХК, Таван толгой түлш компаний Хан-Уул дүүргийн Хэрэглэгчид үйлчлэх төв. “Роял өүшн” ХХК, “ӨЛЗИЙ ЗУУХ” ХХК, зэрэг 7 аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.

700Үзэсгэлэн худалдаанаас иргэд “Монбат”ХХК-ны дулаан баригчтай цахилгаан хаалтын зуух, “Мөнхийн амар дулаан”ХХК-ны сайжруулсан зуух,  “Роял өүшн”ХХК-ны ДӨЛ зуух зэргээс худалдан авалтыг хийж байлаа. Мөн таван толгой түлш ХХК-ны ХҮТ иргэдэд сайжруулсан түлшний картыг хэрхэн олгох, угаар мэдрэгчийн талаар мэдээлэл өгч ажилласан.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.