УИХ-ын гишүүн Б.Бейсен: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн салбарын хуулийн төслийг оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өмнө нь төгссөн 40 гаруй мянган хүн ажлын байргүй байгааг анхаараарай. Энд сургалтын төлбөрийн боломжгүй малчин айл өрхийн хүүхдүүд суралцдаг. Мөн 200 мянган төгрөгний тэтгэлгээс болоод хүүхдээ суралцуулж байгаа тохиолдол бий. Тиймээс үүнд анхаарч сургалтын чанар, багшийн чадавхыг сайжруулах шаардлагатай. Нөгөө талаар нэг мэргэжлийн үсчин, тогооч гэхгүйгээр барилгын засал чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн савлах, бэлдэх зэрэг нарийн шаардлагатай буй мэргэжлээр ажилтан бэлтгэхэд анхаарах нь зүйтэй. Түүнчлэн өмнө нь МСҮТ-ийг онц төгссөн төгсөгчдийг их дээд сургуульд дэвшүүлэн суралцуулдаг байсан. Энийг анхаарвал чанартай боловсон хүчин бэлтгэх асуудал сайжирна. Үүнд анхаараарай гэсэн саналтай байна.
-
12 цаг 6 мин
-
14 цаг 46 мин
-
16 цаг 6 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 6 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин