С.ЭНХБОЛД: Ж.Энхцэцэг үйлчлүүлэгчийн хажууд ажилтнаа загнаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл
Үйл явдал
/
2022-10-18
"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ.

 

Тэрбээр "Эрүүл мэндийн сайд тухайн байгууллагын дарга нарыг л томилдог. Харин байгууллагын дарга нь дотоод томилгоонуудаа хийдэг. Цагдаагийн дарга хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн тодорхойлолт байдаггүй. Ялангуяа Ж.Энхцэцэгийн томилсон цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг гэж хүний ажиллаж байсан албан тушаал бол төлөвлөлт хариуцсан дэд захирал. Гүйцэтгэлээр санхүүжиж байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагад боловсрол эзэмшсэн, эрүүл мэнд, эдийн засгийн суурьтай хүн байх ёстой. Хэвлэлүүдээр гараад байгаа Ж.Энхцэцэг эмчийн бичлэг бол 2021 оны долоодугаар сарын бичлэг. Тэр үед Өргөө амаржих газар НЭМГ-ын харьяа байсан. Эмчлүүлэгчийн хажууд албан хаагчдаа загнадаг нь ёс зүйн дүрмийг зөрчиж байна гэсэн үг. Шаардах эрх, зөвлөн заах эрх тэр хүнд байгаа. Гэхдээ эхний ээлжинд эмчлүүлэгчийн хажууд биш өрөөндөө дуудаж уулзаад шаардлага тавих ёстой. Мөн ЭМЯ-ны харьяанд гурван төрөх эмнэлгийг яагаад авсан бэ гэхээр Өргөө амаржих, Хүрээ амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан учраас. Алдаа дутагдлыг арилгах зорилгоор харьяандаа авсан. Ж.Энхцэцэг захирал есөн сар ажиллах хугацаандаа олон ажилтнаа дарамталдаг байсан байна. Тэр дэд захиралынх нь бичлэг байна. Цусыг нь гаргана гэж ярьж байгаа юм. Энэ бол мэдэгдэж байгаа жишээ. Мэдэгдэхгүй өөр олон зүйл байгаа байх. Би ажилчидтай нль уулзсан. Бөөн айдастай, дарамттай хүмүүс байна. Бидний хяналт шалгалтынхныг камертай өрөөнд оруулсан гэх мэт ёс зүйгүй үйлдлүүд гаргасан. Цаашид ч ийм ёс зүйгүй үйлдэл гаргавал шат шатанд нь хариуцлага тооцоод явна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.205.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.