133 эмнэлэг цөсний чулуу, холециститийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна
Үйл явдал
/
2022-10-18
Цөсний чулуу, холециститийн мэс заслын тусламж, үйлчилгээг хэвтүүлэн болон өдрийн мэс заслын аргаар хийж гүйцэтгэдэг. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолын хүрээнд цөсний чулуу, холецистит мэс заслын тусламж, үйлчилгээний өдрийн болон хэвтүүлэн эмчилгээний зардлын төлбөрийг хамтын төлбөртэйгээр буюу ЭМД-ын сангаас 70 хувийг, үлдсэн 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан байна. 


Ингэхдээ хэвтүүлэн эмчлүүлж буй иргэнд хийгдэх хагалгаанд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 906 мянгаас 1.7 сая төгрөгийн төлбөрийн зардалтай байхаар баталсан. Улмаар ЭМД-ын сангаас 986.850-1.397.000 мянган төгрөгийн төлбөрийн зардлыг хөнгөлнө. Харин өдрийн эмчилгээг 780 мянган төгрөгийн төлбөртэй байхаар зохицуулж ЭМД-ын сангаас 702 мянган төгрөгийг хөнгөлнө. 


ЭМДҮЗ-ийн 01-р тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш цөсний чулуу авахуулах мэс заслын тусламж, үйлчилгээнд ЭМД-ын сангаас 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 3536 иргэний эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцаж, амьдарлын чанрыг дээшлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар цөсний чулуу, холециститийн тусламж, үйлчилгээг ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 133 эрүүл мэндийн байгууллагууд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна. Эдгээр байгууллагын 80 нь Улаанбаатар хотод, 53 нь орон нутгийн эмнэлгүүд байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.167.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.