Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/603 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Соёлтой Сонгинохайрханчууд" хотын соёлын аянд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны хамт олон нэгдлээ.
Аяны хүрээнд "Угтах-үдэх” үйлчилгээг Нутгийн захиргааны байранд зохион байгууллаа.
Хотын соёлтой иргэн гэдэг бол хогоо хогийн саванд хийж хэвших, гарцаар гарч хэвших, цахилгаанаа хэмнэж хэвших, эх дэлхий, цэвэр усаа хайрлах, аливаа зүйлд идэвхтэй оролцох, эрүүл амьдралын хэвшилд суралцах, бусдын төлөө сэтгэл гаргах, нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцах, цаг баримталдаг иргэн байх, автомашинаа зөв байршуулах, машины цонхоор хог, тамхины иш хаяхгүй байх, автомашины дуут дохиог зөв зохистой хэрэглэх, дарааллын дагуу үйлчлүүлэх, шүлс, нус цэрээ хаяхгүй байх зэрэг зөв дадалтай иргэн байх дадалтай иргэн болон төлөвших юм.
Тус алба, хэлтсээс нийт иргэд, албан хаагчдыг угтан өглөөний мэнд хүргэн ажлын амжилт хүсэж дөрвөн төрлийн боршур боловсруулан гаргаж иргэд, төрийн албан хаагчдад түгээлээ.
Та бүхнийг “Соёлтой Сонгинохайрханчууд” аянд нэгдэхийг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 18 мин
-
15 цаг 58 мин
-
17 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
13 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин