Олон улсын аудиторууд Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн стандартын баталгаажуулалт хийхээр ажиллаж байна
Үйл явдал
/
2022-10-18

Франц улсын АФНОР группийн олон улсын аудиторууд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хэрэгжиж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын баталгаажуулалтын аудит хийхээр ажиллаж байна. Олон улсын тэргүүлэх аудитор А.Оленков, Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, “Монсертф” ХХК-ийн Ерөнхий захирал, докторант Г.Билгүүн тэргүүтэй аудиторын багийнхан Зууны манлай үйлдвэрт өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр ажиллах юм. Олон улсын аудиторууд эхний өдөр хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зорилго, үнэлгээ хийх аргачлал, анхаарал хандуулах чиглэлийн талаар танилцууллаа. Түүнээс гадна энэ удаагийн аудитыг сайжруулалтын боломж гэж харах хэрэгтэйг онцолсон юм.

700

Хоёр жилийн өмнөөс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандарт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөцийн олон улсын стандарт хэрэгжүүлж буй анхны тохиолдол юм. Олон улсын аудиторууд үндсэн болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаанд нотлох баримтын шалгалт хийх, үйлдвэрийн дүүрэгт ажиллаж буй уурхайчидтай уулзаж ярилцах гэх мэт арга хэлбэрээр аудит явагдаж, хоёрдугаар шатны баталгаажуулалт хийх юм. 

700

Ингэснээр үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний нөөцийн үйл ажиллагаанд зөв засаглал тогтож, дэлхийн жишиг үйлдвэр болоход нэг алхам урагшлах юм. 

700

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.