СХД-ийн ЕБ-ын 9 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах жишиг танхимтай боллоо
Үйл явдал
/
2022-10-18
Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 9-р сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “Тэгш хамруулан сургах” жишиг танхим байгуулагдлаа. Энэхүү танхимыг ЗДТГ, Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр тохижуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд хөдөлгөөн, сонсгол, хэл заслын үйлчилгээг авах боломжтой боллоо.
700
Тус танхимыг Японы хүүхдийг ивээх сангаас зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг чадавхжуулах сургалтад хамрагдсан дадлага, туршлагатай багш нар хариуцан ажиллаж байна. Ерөнхий боловсролын 9-р сургуульд тусгай хэрэгцээт 28 хүүхэд суралцдаг бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг зорьдог байсан бол одоо гэрийнхээ хажууханд, хүүхдийнхээ суралцдаг сургуульд нь сэргээн засах, хөгжлийн танхим байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.