Сонгино хайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг хийлээ. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.
Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, ирэх оны дүүргийн төсөв дээр явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтыг түлхүү хийх газрын судалгаа хийхийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэст үүрэг болголоо.
Өнөөдрийн хурлаар дараах үүргийг нийт байгууллагуудад өглөө.
- Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарах, түлшний чанар болон сайжруулсан шахмал түлш олгох картын системийн үйл ажиллагааг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламжийн байршлыг тодорхойлж,танилцуулах.
- Нийтийн тээврийн автобусны буудлуудын тооцоо, судалгааг гаргаж, санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх.
- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах болон бусад үүрэг даалгаврыг өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 17 мин
-
15 цаг 58 мин
-
17 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
13 цаг 17 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин